Шатахууны хадгалалт, тээвэрлэлт

Бид аршаант өртөөнд байрлах газрын тосны бүтээгдэхүүний агуулахаа өргөтгөн тусгай зөвшөөрөл, стандартын шаардлага хангасан, улсын бүртгэлтэй, сав тоног төхөөрөмж бүхий  10 сая литрийн багтаамжтай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, өндөр хүчин чадал бүхий 2 нефть хангамжийн баазтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус нефть хангамжийн бааз нь нэгэн зэрэг:

  • 14-н вагонцистерн буулгах  
  • 8-н вагаонцистерн ачих
  • өдөрт  500,000 литр шатахууныг  7-н автоцистернд зэрэг ачих хүчин чадалтай
  • стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан тоолуур бүхий бүрэн автомат системтэй

Манай компани нь харилцагч байгууллагууд болон хэрэглэгчиддээ стандартын шаардлага хангасан 50 гаруй автоцистернээр бүх төрлийн шатахуун, тослох материалыг хэрэгцээт газар нь түргэн шуурхай,  найдвартай тээвэрлэн үйлчилж байна.